ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЛЭГЧ, СЭТГҮҮЛЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ДОРНОГОВЬ АЙМГИЙН ХЭВЛЭЛ, МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЭРХЛЭГЧ, СЭТГҮҮЛЧ НАРТАЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дорноговь аймгийн прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус аймагт үйл ажиллагаа явуулдаг хэвлэл, мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад тус аймгийн DSB телевиз, Монголын үндэсний радиогийн сурвалжлагч, МОНЦАМЭ агентлагийн Дорноговь аймаг дахь сэтгүүлчид, үүрэн телефоны Скайтел, Мобиком, Юнител, Жи-мобайл опператор компаниудын эрхлэгч нар оролцсон бөгөөд эрүүгийн болон зөрчлийн хуульд заасан аливаа хэргийн талаар олон нийтэд мэдээлэхэд анхаарах асуудлын талаар хэлэлцэж, иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээ, мэдээллийг тогтмол хүргэхэд хамтран ажиллахаар болсон байна.