Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны зочид, төлөөлөгчдийг хүлээн авч, тус хүрээлэнгийн үйл ажиллагааг танилцуулах уулзалт боллоо.
Уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал, хууль зүйн ухааны доктор Б.Бат-Орших, Гадаад харилцаа эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиен Сүрүн, Элчин сайдын яамны тэргүүн зөвлөх Жульен Паупэрт, хуульч Эстэбан Грандин-Мартин нар болон бусад албаны хүмүүс оролцож, хоёр улсын прокурорын байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны талаар харилцан танилцуулга, мэдээлэл хийсэн байна.
Мөн эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг тодорхой чиглэлүүдээр санал солилцжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба