Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс “ПРОКУРОРЫН АНХАН ШАТНЫ СУРГАЛТ”-ыг 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтад 2022 онд шинээр томилогдон Улаанбаатар хот, Төв аймагт ажиллаж байгаа 24 прокурор хамрагдсан бөгөөд прокурорын хараат бус байдал, ёс зүй, сахилга хариуцлага, хэрэг хянан шийдвэрлэх арга зүй, шүүх хуралдаанд бэлтгэх, хавтаст хэргийн бүрдэл, оролцогчдын хүсэлт, гомдлыг шийдвэрлэхэд анхаарах асуудал зэрэг сэдвийн хүрээнд цогц мэдлэг, мэдээллийг авсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба