ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ЭРХ БҮХИЙ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Баянзүрх дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Цагдаагийн газрын 1, 2, 3 дугаар хэлтсийн болон Замын цагдаагийн хэлтсийн дарга, удирдлагууд, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэгт тавих хяналтын ажлын тоон үзүүлэлтийг  2023 оны эхний 3 сарын байдлаар танилцуулж,  цаашид зөрчлийн хэргийг шуурхай шалгаж шийдвэрлэх, гомдол гаргагч нарт хууль зүйн үндэслэл бүхий хариуг өгч хэвших, мэдүүлэг авахаар бусдыг айлган сүрдүүлэх, заналхийлэх байдлаар харьцахгүй байх зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулж, хүний эрхийг хангаж ажиллахад анхаарах асуудлыг хэлэлцсэн байна.