ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ СУРГАЛТУУДЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олон нийтэд чиглэсэн сургалт, яриа таниулгыг шат дараалалтайгаар зохион байгуулж байна.

Тухайлбал, Хилийн цэргийн 0108 дугаар ангид “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд байгууллага, иргэдийн үүрэг оролцоо”, “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2022 онд прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ”, Улаанбаатар төмөр замын  Цэрэгжүүлсэн хамгаалалттай онцгой байдлын албаны харьяа Замын-Үүд дэх цэрэгжүүлсэн хамгаалалтын ангийн бие бүрэлдэхүүнд “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх болон Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх, хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт сургалтыг тус тус зохион байгуулжээ.