ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

A- A A+
ЦЭРГИЙН АЛБАНЫ ЭСРЭГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙЛЭЭ

Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймагт зохион байгуулагдсан “Төрийн цэргийн болон Хууль сахиулах байгууллагуудын үүрэг оролцоо” сэдэвт нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр Эрүүгийн хуульд заасан Цэргийн албаны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Тодруулбал, тус аймгийн хэмжээнд сүүлийн 3 жилийн байдлаар үйлдэгдсэн цэргийн албаны эсрэг гэмт хэрэг болон цэргийн алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлыг танилцуулсан байна.

Энэхүү арга хэмжээнд тус аймгийн 18 сумдын цэргийн алба хаах насанд хүрсэн 1000  гаруй иргэн оролцжээ.