Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгээс эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын чиглэлээр “Шихихутуг” их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэхүү санамж бичгийг байгуулснаар эрүүгийн болон зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлах, боловсронгуй болгох чиглэлээр санал, дүгнэлт боловсруулах, эрдэм шинжилгээний бүтээл, сурах бичиг, гарын авлагыг гаргах, прокурор, ажилтнуудыг сургаж чадавхжуулах, оюутан суралцагчдад хууль хэрэглээний дадлага чадвар эзэмшүүлэх зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлж, тогтмолжуулахаар болсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба