ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГАА, ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЖЭЭ

Дундговь аймгийн прокурорын газраас аймгийн Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.

Зөвлөгөөнд тус аймгийн Цагдаагийн газрын 15 сумдын хэсгийн мөрдөгч, Зөрчлийн хэрэг бүртгэх тасаг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын алба хаагчид оролцож, зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажил, хяналт, шалгалтын явцад илэрч буй нийтлэг зөрчил, анхаарах асуудлын талаар харилцан мэдээлэл солилцсон байна.

Мөн прокуророос холбогдох хууль тогтоомжийн хэрэглээний асуудлаар алба хаагчдад сургалт зохион байгуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.