“ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ТӨР, НИЙТИЙН АШИГ СОНИРХЛЫГ ХАМГААЛАХАД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ОРОЛЦОО” СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд прокурор, төрийн байгууллагын зүгээс хийгдвэл зохих ажиллагааг тодорхойлох, энэ чиглэлээр албан тушаалтнуудыг чадавхжуулах , харилцан мэдээлэл солилцох зорилгоор  “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад төрийн байгууллагын оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт тус дүүрэг дэх Нийгмийн даатгал Хөдөлмөр халамж үйлчилгээ, Санхүү, төрийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжил Татвар, Улсын бүртгэл, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс болон Газар зохион байгуулалтын албаны төлөөллүүд оролцсон байна.

Дүүргийн прокурорын газраас хэлэлцүүлэгт оролцогчдод “Хүүхдийн эрх хамгаалал”, “Газар, түүнтэй холбоотой үүссэн нийтийн ашиг сонирхлын зөрчил, шийдвэрлэлт”, “Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд прокурор оролцох нь”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байдал” зэрэг сэдвээр мэдээлэл хийж, цаашдын хамтын ажиллагааг сайжруулах талаар санал солилцжээ.