НҮБ-ЫН МАНСУУРУУЛАХ БОДИС, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА

A- A A+
НҮБ-ЫН МАНСУУРУУЛАХ БОДИС, ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБАНЫ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ, УУЛЗЛАА

Улсын ерөнхий прокурорын орлогч, төрийн хууль цаазын шадар зөвлөх М.Чинбат НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны (UNODC)-ны Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн шинжээч П.Лорензо, Хилийн удирдлагын хөтөлбөрийн зохицуулагч П.Валентина нарыг 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, уулзав.

Тус уулзалтад Улсын ерөнхий прокурорын газрын Бодлого төлөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэс, Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга нар оролцож, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран прокурорын байгууллагын чадавхийг бэхжүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, ялангуяа цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийг мөрдөн шалгах ажиллагааны талаар сургалт зохион байгуулах, сургагч багш бэлтгэх, мөн Монгол Улсын үндэсний хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар мэдээлэл, санал солилцож талууд хамтран ажиллахаа илэрхийллээ.

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (UNODC) нь дэлхий нийтэд мансууруулах бодис, сэтгэц нөлөөт бодисын хор хөнөөлийн талаар мэдлэг олгох, хар тамхитай холбоотой гэмт хэргийн эсрэг олон улсын үйл ажиллагааг бэхжүүлэх зэрэг терроризмын эсрэг НҮБ-ын тэргүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна хууль бус хар тамхи, олон улсын гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч байгууллага юм.