Говь-Алтай аймгийн прокурорын газраас тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай “Хуулиа биелүүлж-хүний эрхийг дээдэлье” сэдвийн хүрээнд хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Зөвлөгөөнөөр өмнөх онд зохион байгуулсан хамтарсан зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлтийг дүгнэж, ял эдлүүлэх ажиллагааны явцад гарсан алдаа дутагдал, эерэг үр дүнгийн талаар хэлэлцсэн байна.
Мөн 2023 онд ял эдэлж байгаа хүний эрхийг зөрчихгүй байхад анхаарч хяналтаа чиглүүлэх, нөлөөллийн арга хэмжээнүүдийг зохион байгуулах, алба хаагч нарыг сургах зэрэг ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр шийдвэрлэжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба