Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас тус суманд үйл ажиллагаа явуулж байгаа “Солонго” хүүхдийн асрамжийн газрын хүүхдүүдэд “Хүүхдийн эрхийн нийтлэг ойлголт” сэдвээр мэдээлэл хийжээ.
Мөн Орхон цогцолбор сургуулийн сэтгэл зүйч Д.Мягмарсүрэнтэй хамтран хүүхдүүдийн дунд хөгжөөнт тоглоом зохион байгуулж, хүүхэд бүрт сэтгэл зүйн зөвлөгөө өгсөн байна.
“Солонго” хүүхдийн асрамжийн газарт 6-аас 17 насны 20 орчим хүүхэд амьдардаг бөгөөд тус төвийн менежер Г.Уламдэлгэр “Хүүхдийн эрхийн талаар нийгэмд дуу хоолой болон, асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдүүдэд эрхийнх нь талаар мэдээлэл өгч, цаг үеэ мэдрэн санаачилгатай ажиллаж байгаа Прокурорын байгууллагад баярлалаа” гэж талархал илэрхийлсэн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба