Про подкаст №116 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ХҮҮХЭД ХОХИРООХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

A- A A+
Про подкаст №116 ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛИЙН УЛМААС ХҮҮХЭД ХОХИРООХ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЬЕ!

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албаны хяналтын прокурор Б.Гүнсэл УЕПГ-ын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор Д.Нямбаттай “Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүүхэд хохироох гэмт хэргээс урьдчилан сэргийлье!” сэдвээр ярилцлаа.

Энэ удаагийн подкастаар дараах мэдээллүүдийг авах болно:

  • Гэр бүлийн хүчирхийллийн дам хохирогч болсон хүүхдийн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрэн хангаж, хохирогчоор тогтоож байгаа эсэх, хохирсон хүүхдийн эрхийг сэргээж чадаж байгаа эсэх, энэ төрлийн гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл юу байгааг тогтоох зэрэгт дүгнэлт хийх зорилгоор хийсэн судалгааны талаар.
  • Судалгааны хүрээнд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийг зохицуулсан хууль тогтоомжид дүн шинжилгээ хийсэн талаар. Гэр бүлийн хүчирхийллийг хүүхдийн эсрэг үйлдсэн хүн Эрүүгийн хуульд заасан Хүүхдийн эсрэг гэмт хэргүүдийг давхар үйлддэг эсэх, дээрх гэмт хэргүүдийн ялгагдах шинжүүдийг хөндлөө.
  • Нэг удаагийн подкаст ярилцлагаар тус хүрээлэнгээс хийсэн судалгааны талаар дэлгэрэнгүй нарийн мэдээлэл авах боломж хомс тул та бүхэнд товч мэдээлэл өгөх гэж хичээлээ. Судалгааны тайлан хэвлэгдсэн тул та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнтэй холбогдож танилцах боломжтой.