Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх Нийгмийн даатгал, Улсын бүртгэл, Статистик, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хэлтэс, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Санхүү, төрийн сан, Мал эмнэлгийн тасаг, Цэргийн штаб, Онцгой байдал, Татварын хэлтсийн удирдах болон эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулахад тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашид зөрчлийн хэргийг шалгахдаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулж, хүний эрхийг хангаж ажиллах талаар харилцан санал солилцсон байна.
Мөн зөвлөгөөний төгсөлд прокуророос “Зөрчлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдвээр сургалт зохион байгуулжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба