Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас прокурорын байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй болгох, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор шат дараалсан сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, Хархорин сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургууль, “Эрдэнэт булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, Дэлхийн өв соёлын дурсгалыг хамгаалах захиргаа, Соёлын төв, Хархорин музей болон Хаан, Хас, Төрийн банкны ажилтнуудад аймаг орон нутагт зонхилон үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн талаар мэдээлэл хийж, Зөрчлийн тухай хуулийн талаар сургалт хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба