Хөвсгөл аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын мөрдөгч, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтнууд болон баривчлах, саатуулах байрны алба хаагч нартай хамтарсан уулзалт зохион байгууллаа.
Уулзалтаар мөрдөгч, эрх бүхий албан тушаалтнуудад гэмт хэрэг, зөрчлийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг бодитоор тогтоож, нөхөн төлүүлэхэд анхаарах, хүнийг саатуулах болон эрх хязгаарлах арга хэмжээг хууль зүйн үндэслэлтэй хэрэглэж хүний эрхийг зөрчихгүй байх талаар үүрэг чиглэлийг өгсөн байна.
Мөн “Цагдаагийн газрын Саатуулах, Баривчлах байранд гарч буй зөрчил, анхаарах асуудал”, “Эрх бүхий албан тушаалтнуудын нийтлэг гаргаж буй алдаа зөрчлүүд” зэрэг сэдвээр сургалт хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба