“ЗӨРЧЛИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЗӨРЧЛИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГААНД ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ НЬ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас “Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнөөр зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, санал солилцсон байна.

Мөн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны чанар, үр дүнг сайжруулах 2 сарын аяныг зохион байгуулахаар шийдвэрлэжээ.