Завхан аймгийн прокурорын газраас “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох журам”-ын хэрэгжилтийг хангуулах зардлыг тооцож нөхөн төлүүлэхэд үүсэж байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилгоор эрх бүхий албан тушаалтнуудтай хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий 20 орчим байгууллагын албан тушаалтан оролцож, дээрх журмыг нэг мөр хэрэгжүүлж ажилласнаар гарах үр дүн, ач холбогдлын талаар санал солилцож, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба