ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 017 ДУГААР АНГИД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 017 ДУГААР АНГИД ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТАЛААР СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн 200 гаруй алба хаагч, ажилчдад Зөрчлийн тухай хууль болон хууль хэрэглээний талаар сургалт, мэдээлэл хийлээ.

Тус сургалтаар дүүргийн хэмжээнд зонхилон үйлдэгддэг зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлыг танилцуулсан байна.