“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

A- A A+
“ГЭМТ ХЭРЭГ, ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТ, АНХААРАХ АСУУДАЛ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЯВУУЛЛАА

Увс аймгийн прокурорын газраас тус аймагт зохион байгуулагдсан “Сумдын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нарын манлайлах ур чадварыг нэмэгдүүлэх нь” сэдэвт нэгдсэн сургалт, зөвлөгөөний үеэр сургалт хийжээ.

Сургалтаар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлыг ярилцсан байна.

Цаашид Увс аймгийн сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тухайн суманд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тодорхойлж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудтай урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран тодорхой ажил, арга хэмжээ авч ажиллахаар болжээ.