Орхон аймгийн прокурорын газраас тус аймгийн хэмжээнд төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэрэг буурахгүй байгаад дүгнэлт хийж, “Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газрын эрх бүхий албан тушаалтнуудад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа, таниулга хийжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар оруулсан нэмэлт өөрчлөлт, гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага зэрэг асуудлаар мэдээлэл өгсөн байна.
Тус прокурорын газрын хяналтад шалгагдсан төрийн албан хаагчаас үйлдсэн гэмт хэрэг 2022 онд 16 байсан бол 2023 оны 1 дүгээр улирлын байдлаар 8 гэмт хэрэг шалгагджээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба