НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУД БОЛОН МӨРДӨХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

A- A A+
НИЙСЛЭЛ, ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРУУД БОЛОН МӨРДӨХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Нийслэлийн прокурорын газар, Мөрдөн байцаах алба хамтран Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Налайх-Багахангай дүүргийн прокурорын газар, Эрүүгийн цагдаа, Экологийн цагдаа, Тээврийн цагдаагийн алба, Хар тамхитай тэмцэх газар болон Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, дүүргийн цагдаагийн газруудтай зөвлөгөөн зохион байгууллаа.

Зөвлөгөөнд “Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх техникийн нөхцөл байдал” сэдвээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас, “Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл санаа, хэрэгжилт” сэдвээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас, “Виртуал хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал” сэдвээр Санхүүгийн зохицуулах хорооноос тус тус мэдээлэл хийж, мөрдөх байгууллага болон прокурорын байгууллагаас тодорхой төрлийн гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлт, цаашид авах арга хэмжээний талаар илтгэл хэлэлцүүлсэн байна.

Мөн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг хүрэлцэн ирж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж ажиллах асуудлаар прокурор, мөрдөгч нартай санал солилцлоо.

Зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал, оролцогчдоос гаргасан санал, шүүмжлэлийг үндэслэн Мөрдөн байцаах албанаас нийт харьяа мөрдөх байгууллагуудад зөвлөмж хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.