Нийслэлийн прокурорын газраас санаачлан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих анги, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн “Эрх зүйн хөтөч” редакцтай хамтран “Хоригдлыг ажлын байраар хангаж буй байдал, хоригдлын хөдөлмөр эрхлэлтэд прокуророос тавьж буй хяналт” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.
Тус арга хэмжээний хүрээнд хаалттай хорих ангид ял эдэлж буй хоригдлуудын ажлын байр, хөдөлмөрийн цалин хөлс олголт, хохирол нөхөн төлүүлж буй байдал, хөдөлмөр эрхлүүлэхийн ач холбогдол зэрэг асуудлаар талаар мэдээлэл өгчээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид гутал, оёдол, тавилгын 4 төрлийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явагдаж, түүнд 290 гаруй хоригдол цалин хөлстэй ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба