Багануур дүүргийн прокурорын газраас дүүрэг дэх Цагдаагийн хэлтэстэй хамтран гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор нутаг дэвсгэр дэх аж ахуйн нэгж байгууллагуудын гадна болон доторх дүрс бичлэгийн хяналтын камерын ажиллагаа стандарт шаардлагад нийцэж буй эсэхийг шалгалаа.
Шалгалтаар Монгол Улсын стандарт MNS 6423:2019 “Теле хяналтын системийн техникийн ерөнхий шаардлага”-д нийцээгүй буюу чанарын шаардлага хангахгүй Аналоги системийн камер ашигласан, техникийн хяналт муу, теле хяналтын камерын системийн дүрс бичлэгийг 720 цагаас багагүй хугацаанд хадгалах шаардлагад нийцээгүй зэрэг илэрсэн зөрчлүүдийг арилгуулах, техникийн хяналтыг сайжруулах талаар үүрэг чиглэл өгч, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аж, ахуйн нэгжүүдэд 37 прокурорын мэдэгдэл бичсэн байна.
Прокурорын мэдэгдлийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан тухайн зөрчил, гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, 1 сарын дотор бичгээр хариу өгөх үүрэгтэй.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба