Хэнтий аймгийн прокурорын газар, тус аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор Мөрөн, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Дэлгэрхаан сумдад ажиллаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Тодруулбал, дээрх сумдын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2022 онд хийсэн ажил, 2023 оны ажлын төлөвлөгөөтэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар санал солилцсон байна.
Мөн сумдын иргэдэд 2021, 2022 онд аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, шүүхэд шилжүүлж шийдвэрлэгдсэн байдлыг танилцуулж, хууль эрх зүйн мэдээлэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба