УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРААС ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Улсын ерөнхий прокурорын газраас өнөөдөр /2023.04.19/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж, мэдээлэл хийлээ.

Энэ удаагийн хурлаар Прокурорын байгууллагаас 2023 оны I улиралд хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр хийсэн онцлох ажлуудын талаар болон Нийслэлийн прокурорын газраас хяналт тавьсан зарим гэмт хэргийн хяналт шийдвэрлэлт, явц байдлын талаар танилцуулав.

Хэвлэлийн бага хуралд Улсын ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албаны дарга, ахлах прокурор Д.Дашмаа, Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн дарга Г.Гэрэлтуяа нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.