ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ СУДАЛЖ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГТ ШИЙТГЭЛ ОНОГДУУЛСАН ХУУЛЬ ЗҮЙН ҮНДЭСЛЭЛИЙГ СУДАЛЖ, СУРГАЛТ ХИЙЛЭЭ

Увс аймгийн прокурорын газраас 2022 онд орон нутгийн хэмжээнд үйлдэгдсэн зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан хууль зүйн үндэслэлийг судалж, эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгууллаа.

Тодруулбал, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд нь холбогдох хуулийн зүйл, заалтыг нэг мөр хэрэгжүүлдэггүй, үүний улмаас хүний эрхийг зөрчсөн нөхцөл байдал судалгаагаар тогтоогдсон тул хууль хэрэглээний талаар зөв практик тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийг хангаж ажиллах асуудлаар сургалт явуулж, мэдээлэл өгсөн байна.