Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн төвтэй хамтран “Хорт зуршлаас татгалзъя, эергээр нөлөөлье” аяныг 2023 оны 4 дүгээр сарын 05-наас 28-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Аяны хүрээнд прокурорууд дүүргийн хороод, өрхийн эрүүл мэндийн төв, сургуулийн нийгмийн ажилтнуудад “Насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон хэргийн шийдвэрлэлт, тэднийг гэмт, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” асуудлаар, ерөнхий боловсролын 5, 23, 24, 39, 50, 57 дугаар сургуулийн 1000 гаруй сурагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг, зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба