Увс аймгийн прокурорын газраас аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газартай хамтран хоригдсон, баривчлагдсан иргэдийн эрхийг хангах чиглэлээр зөвлөгөөн зохион байгууллаа.
Зөвлөгөөнөөр эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх, хорихоос өөр төрлийн ял, тэнсэх албадлагын арга хэмжээнд тавих хяналтыг сайжруулах, торгох шийтгэлийн биелэлтийг хянах, хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, ял эдэлж байгаа хүмүүсийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх ажлыг зөв оновчтой зохион байгуулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалан ажиллах талаар заавар, чиглэл өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба