Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан тус хүрээлэн нь Монголын Хуульчдын холбоотой хамтран “Мөнгө угаах гэмт хэрэг: онол, практикийн асуудал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдааныг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээ нь их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх сонирхол, санаачилгыг дэмжих, илтгэх ур чадвар, арга барилыг төлөвшүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, дүгнэлт, саналыг холбогдох байгууллагуудад уламжлах, мөнгө угаах гэмт хэргийн талаарх ойлголт, чиг хандлагыг нийтэд мэдээлэн хүргэх зорилготой юм.
Иймд эрхэм оюутнууд Та бүхнийг эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаанд оролцохыг урьж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ
СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ХҮРЭЭЛЭН
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба