ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН 100 ШИЙДВЭРИЙГ ЗӨВТГҮҮЛЛЭЭ

A- A A+
ПРОКУРОРЫН ЭСЭРГҮҮЦЛЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН, ХУУЛИЙГ БУРУУ ХЭРЭГЛЭСЭН ШҮҮХИЙН 100 ШИЙДВЭРИЙГ ЗӨВТГҮҮЛЛЭЭ

Прокурор 2023 оны I улирлын байдлаар эрүүгийн хэргийн анхан шатны 3581, давж заалдах шатны 536, хяналтын шатны 59 шүүх хуралдаанд тус тус оролцож, дүгнэлт гаргав.

Мөн шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангуулах зорилгоор хууль зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрт 137 эсэргүүцэл бичиж, давж заалдах шатны шүүхээр хэлэлцүүлснээс 82 буюу 59.8 хувь, хяналтын шатны шүүхээр 22 эсэргүүцэл хэлэлцүүлснээс 18 буюу 81.8 хувь нь биелсэн байна.

2023 оны I улирлын байдлаар прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн санаачилгаар нэхэмжлэх гаргаж оролцсон оролцоо 25.1 хувиар өссөн байна.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, зөрчил, эрүүгийн хэргийн улмаас  төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг гаргуулах нийт 351 хэрэгт 231.3 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр буюу төрд ашигтайгаар шийдвэрлүүлсэн.

Тухайлбал, Монгол Улсын “Хөгжлийн банк” ХХК-ийн хүсэлтээр “Эрэл” ХХК-аас зээлийн төлбөр 202.9 тэрбум төгрөг, “Монгол драй милк” ХХК-аас 74 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэргүүдэд гуравдагч этгээдээр оролцож, “Эрэл” ХХК-аас 171.2 тэрбум төгрөг, “Монгол драй милк” ХХК-аас 58.4 тэрбум төгрөг тус тус гаргуулсан байна.