ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 399 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВСАН

A- A A+
ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОН ӨМГӨӨЛӨГЧӨӨС ГАРГАСАН 399 ГОМДОЛ, ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВСАН

Прокурорын байгууллага 2023 оны 4 дүгээр сарын 17-ноос 21-ний өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 399 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 1067 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 327 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 740 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 10 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 3 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 386 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 7 иргэний өргөдөл гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 16 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.