ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛГИЙН 2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУГААР

A- A A+
ПРОКУРОРЫН МЭДЭЭЛЭЛ НЭВТРҮҮЛГИЙН 2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ДУГААР

УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2023 оны дөрөвдүгээр сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.

Энэ удаагийн нэвтрүүлгээр дараах мэдээллүүдийг хүргэх болно.

ОНЦЛОХ СЭДЭВ:

• Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 297 Ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж 366.000 орчим хүүхэд суралцдаг. Тэгвэл үзэгч та бүхэн өдөрт хэдэн хүүхэд Зам тээврийн осолд өртдөгийг мэдэх үү?

- Цагдаагийн байгууллага өдөрт зам тээврийн осолд хүүхэд өртсөн талаарх 10-15 дуудлагыг хүлээж авдаг.

- Нийт гомдол, мэдээллийн 61,1% нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан байна.

Энэ удаагийн дугаараар Тээврийн прокурорын газартай хамтран нийслэл хотод зам тээврийн ослын улмаас хүүхэд хохирсон нөхцөл байдал, шалтгаан, анхаарах асуудлыг онцлон хүргэж байна.

ҮЙЛ ЯВДЛЫН ХУРААНГУЙ:

• Улсын ерөнхий прокурорын газраас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа;

• Прокурор, шинжээч нарт зориулсан сургалт, хэлэлцүүлэг боллоо;

• Нийслэл, дүүргийн прокурорын газрууд болон мөрдөх байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн боллоо.