Монголын Хуульчдын холбоо нь нийтийн тусын тулд гишүүн хуульчдынхаа сайн дурын оролцоо, идэвх санаачлагад тулгуурлан хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх, иргэдийн эрх зүйн боловсролыг дэмжих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлдэг бөгөөд үүний нэг нь жил бүрийн тавдугаар сарын 01-ний өдөр Монгол орон даяар зохион байгуулдаг “Хуульчийн про боно өдөр” өдөрлөг арга хэмжээ юм.
Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд болон 21 аймгийн төвд өнөөдөр нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа “Хуульчийн про боно өдөр-2023” өдөрлөгт аймаг, Нийслэл, Тээвэр, дүүргийн прокурорын газрын прокурорууд оролцож, байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээллийг иргэд Та бүхэнд өгч ажиллаж байна.
Тус арга хэмжээ 17:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба