Монголын Хуульчдын холбооноос жил бүрийн 5 дугаар сарын нэгний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг "Хуульчийн Про Боно-2023" өдөрлөгт аймаг, Нийслэл, Тээвэр дүүргийн прокурорын газрын прокурорууд оролцож, 600 орчим иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Түүнчлэн өдөрлөгийн үеэр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой иргэдийн гомдол, хүсэлтийг хүлээн авч, прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийн талаар болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийсэн 18 төрлийн 700 гаруй брошюр, гарлын авлага, сэтгүүлийг тарааж, видео шторкуудыг олон нийтэд хүргэсэн байна.
Мөн аймаг, нийслэлийн ерөнхий боловсролын 30 сургуулийн багш, сурагчдад “Нууцтай байх эрх” сэдвээр сургалт орж, эрх зүйн мэдлэг олголоо.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба