Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, АНУ-ын Конгрессын дэргэдэх Олон Улсын Манлайллын төвийн хооронд байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд Улс, аймаг, Нийслэл, дүүргийн прокурорын газрын 10 прокурор Америкийн Нэгдсэн Улсад зохион байгуулагдсан "Нээлттэй дэлхий" хөтөлбөрт хамрагдлаа. АНУ-ын Конгрессын дэргэдэх "Олон Улсын Манлайллын төв” нь Нээлттэй дэлхий хөтөлбөрийг 1999 оноос хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус улсын Засгийн газраас санхүүждэг, олон улсын төрийн албан хаагчдыг харилцан танилцуулах, туршлага судлуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж буй байгууллага юм.
Нийслэл Улаанбаатар хотод өдөрт 10-15 хүүхэд зам тээврийн осолд өртдөг. Үүнээс 75% нь сургууль орчмын бүсэд тохиолддог ба 61.1% нь жолоочийн буруутай үйлдлээс шалтгаалсан байна. Тээврийн прокурорын газраас Тээврийн цагдаагийн албантай хамтран зам тээврийн осолд хүүхэд өртөхөөс урьдчилан сэргийлж “Эрсдэлгүй-Ирээдүй” аяныг зохион байгуулж байна.
Аяны хүрээнд сургууль орчмын бүсийн эрсдэлийн судалгааг гаргах, Замтай ойр, эрсдэл өндөртэй Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдлыг ханган ерөнхий шаардлагын дагуу тохижуулах ажлууд хийгдэж эхлэлээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Цагдаагийн газар, хэлтсүүдтэй хамтарсан зөвлөгөөн хийлээ.
Гэмт хэрэгт холбогдсон хүнийг гэрчээр дуудан мэдүүлэг авдаг байдлыг таслан зогсоох, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй “Шувуу ажиллагаа”-ны явцад гадаад улс руу оргон зайлсан, тус дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хүмүүсийг олон улсын гэрээ, хууль тогтоомжид заасны дагуу эргүүлэн авчрах, хариуцлага хүлээлгэх ажиллагааг явуулахыг нийт оролцогч нарт үүрэг болгосон байна.
Ховд аймгийн Булган сум дахь сум дундын прокурорын газраас тус сумын Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтэн, ажилтнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт хийлээ.
Сургалтаар Эрүүгийн хуульд заасан “Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх” гэмт хэргийн тухай ойлголт, энэ төрлийн гэмт хэргийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийн талаар мэдээлэл өгч, урьдчилан сэргийлэх арга зам, анхаарах асуудлын талаар ярилцсан байна.
5. “ХОРТ ЗУРШЛААС ТАТГАЛЗЪЯ, ЭЕРГЭЭР НӨЛӨӨЛЬЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас тус дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн төвтэй хамтран “Хорт зуршлаас татгалзъя, эергээр нөлөөлье” аяныг 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлүүллээ.
Тавдугаар сарын 28-ны өдөр хүртэл зохион байгуулах тус аяны хүрээнд прокурорууд тус дүүргийн хорооны, өрхийн эрүүл мэндийн төв, сургуулийн нийгмийн ажилтнуудад “Насанд хүрээгүй хүүхэд хохирсон, холбогдсон хэргийн шийдвэрлэлт, тэднийг гэмт, зөрчлөөс урьдчилан сэргийлэх” асуудлаар, ерөнхий боловсролын 5, 23, 24, 39, 50, 57 дугаар сургуулийн 1000 гаруй сурагчдад “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг, зөрчил түүнээс урьдчилан сэргийлэх” сэдвээр тус тус сургалт, мэдээлэл өгчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба