Улсын ерөнхий прокурорын газрын Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтэс, Сургалт, судалгааны хүрээлэн хамтран “Нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газруудын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан прокуроруудын нэгдсэн сургалт, зөвлөгөөн”-ийг 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдрийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Сургалт, зөвлөгөөнд Улс, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан прокурорууд танхимаар, аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, сум буюу сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд цахимаар оролцож, нийслэл, тээвэр, дүүргийн прокурорын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан ахлах прокурорууд хариуцсан нэгж газартаа хяналт-шинжилгээ хийж байгаа арга хэлбэр, ажлын сайн туршлага, санал санаачилгын талаар танилцуулж, харилцан мэдээлэл солилцов.
Түүнчлэн сургалт, зөвлөгөөнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан прокуроруудыг чадавхжуулах зорилгоор мэргэшсэн багш нарыг урьж “Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд анхаарах асуудал”, “Судалгаа хийх аргачлал”, “Бодлогын баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ хийх” зэрэг сэдвүүдээр сургалт хийлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба