ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД 11 МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

A- A A+
ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН, НӨХЦӨЛИЙГ АРИЛГУУЛАХААР БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД 11 МЭДЭГДЭЛ БИЧИЖ ХҮРГҮҮЛЛЭЭ

Прокурорын байгууллага 2023 оны 5 дугаар сарын 01-нээс 05-ны өдрүүдэд мөрдөгч болон эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 460 даалгавар бичгээр өгч, эрүүгийн болон зөрчлийн хэрэг бүртгэх, ял эдлүүлэх ажиллагааг хэрэгжүүлэх явцад гарсан зөрчлийг арилгуулахаар харьяа байгууллагуудад 8 шаардлага хүргүүллээ.

Мөн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 11 мэдэгдэл бичсэн байна. Тухайлбал:

- Хөвсгөл аймгийн прокурорын газраас бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргийн гаралтыг Улаан-Уул сумын хэмжээнд судалж, өсвөр насны хүүхдүүдэд садар самууныг сурталчилсан мэдээ, мэдээллээс өөрийгөө хамгаалах, нийгэмд биеэ хэрхэн зөв боловсон авч явах талаар мэдээлэл өгөх, мөн сурагчдын насанд тохирсон бэлгийн боловсролыг болон хууль, эрх зүй анхан шатны мэдлэг олгох ажлыг зохион байгуулах талаар тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захиргаанд;

- Тээврийн прокурорын газраас “Зорчигч тээврийн-2” ОНӨААТҮГ-ийн жолооч С нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгсэл жолоодох үедээ замын хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, насанд хүрээгүй явган зорчигчийг мөргөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэрэгт “Зорчигч тээвэрийн нэгтгэл” ОНААТҮГ-т тус тус шилжүүлсэн байна.