Сүхбаатар аймгийн прокурорын газраас тус аймгийн ерөнхий боловсролын 1, 3, 4 болон Тэмүүлэл цогцолбор сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх яриа таниулга хийлээ.
Тодруулбал, хүүхэд, багачууд ихээр өртдөг гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, мөн өөрсдөө гэмт хэрэг, зөрчлийн холбогдогч болохгүй байх талаар зөвлөгөө, мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариулт өгсөн байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба