Ховд аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газартай хамтарсан зөвлөгөөн зохион байгуулж, эрүүгийн болон зөрчлийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гарч буй зөрчил, баривчлах, саатуулах байранд хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахад тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцжээ.
Мөн зөвлөгөөний үеэр прокуророос “Зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилт”, “Хэргийн газрын үзлэгт анхаарвал зохих асуудал” сэдвээр сургалт хийж, санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба