Нийслэлийн прокурорын газраас дүүргийн прокурорын газруудын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих болон шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокуроруудад “Зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, ялын биелэлтэд хяналт тавихад анхаарах асуудал” сэдэвт нэгдсэн сургалт зохион байгууллаа.
Мөн сургалтын үеэр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтсийн зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан тасгийн дарга Б.Цэдэнбалжир зорчих эрхийг хязгаарлах ялын өнөөгийн нөхцөл байдал, хүндрэлтэй асуудлуудын талаар мэдээлэл хийж, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба