Чингэлтэй дүүргийн прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран “Шийтгэл бол шийдэл биш” аян зохион байгуулжээ.
Аяны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын тамгын газар, Боловсролын хэлтэс, Цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, "Сэтгэлийн оньс" академитай хамтран тус дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын захирал, “Эцэг, эхийн зөвлөл”-ийн дарга нарт насанд хүрээгүй хүүхэд холбогдсон болон хохирсон хэргийн талаар танилцуулсан байна.
Тус арга хэмжээнд нийт 150 гаруй хүн оролцож, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос хэрхэн урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл авчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба