Баянхонгор аймгийн прокурорын газраас аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран “Баянхонгор аймгийн хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөн”-ийг зохион байгуулжээ.
Тус арга хэмжээнд хууль сахиулах, хэрэгжүүлэх, хяналт тавих чиг үүрэг бүхий болон бусад байгууллагуудын төлөөлөл багтсан 130 гаруй алба хаагчид оролцож, харилцан хамтын ажиллагааг сайжруулах, хуулийг нэг мөр хэрэгжүүлэхэд анхаарах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Зөвлөгөөнд оролцогчдоос “Цахим залиланд өртөхгүй Баянхонгор” уриалгыг гаргаж, 2023 онд энэхүү чиглэлээр тодорхой ажил арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар нийт 14 заалт бүхий зөвлөмжийг боловсруулан хэрэгжүүлж ажиллахаар шийдвэрлэсэн байна.
Мөн зөвлөгөөний төгсгөлд аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санхүүжилтээр бүтээсэн архидан согтуурахаас урьдчилан сэргийлэх, архины хор уршиг гэр бүл, амьдралд хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдэд анхааруулга, ухаарал өгөх зорилготой “Эзэнгүй хоймор” уран сайхны киноны нээлтийг хийжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба