Баян-Өлгий аймгийн прокурорын газар, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Цагдаагийн газар, Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хамтран “Эрүүгийн болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явц, хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдэвт зөвлөгөөнийг зохион байгуулжээ.
Прокурорын байгууллагаас эрүүгийн болон зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хэрэгжилт, шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд тулгамдаж буй асуудал, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангуулахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар зөвлөгөөнд оролцогчдод мэдээлэл өгч, санал солилцон, тодорхой шийдвэрүүдийг гаргасан байна.
Тухайлбал, торгох болон зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтийг сайжруулах, ял шийтгэлтэй иргэдийн эрхийг хангаж ажиллах, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад оргон зайлсан ялтныг эрэн сурвалжлах, олж тогтоох талаар нэгдсэн арга хэмжээ авч ажиллахаар болжээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба