Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас тус дүүрэг дэх ерөнхий боловсролын сургуулийн орчинд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг 2022 оны байдлаар судлан, гэмт хэрэг, зөрчил хамгийн ихээр бүртгэгдсэн таван сургуулийн ахлах ангийн 300 гаруй сурагчдад сургалт хийлээ.
Сургалтыг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх болон хууль хяналтын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг таниулах чиглэлээр явуулж, сурагчдын дунд “Миний мэдэх прокурор” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зохион байгуулсан байна.
Тус уралдааны тэргүүн байрт Өнөр цогцолбор сургуулийн 12г ангийн сурагч Э.Маралмаа, дэд байрт 62 дугаар сургуулийн 11а ангийн сурагч Б.Билгүүнтулга, гуравдугаар байрт 9 дүгээр сургуулийн 10а ангийн сурагч Б.Хувьзаяа нар шалгарчээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба