ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН МЭНДИЙГ ДЭЬШҮҮЛЬЕ!
ХҮҮХЭД БҮХЭН АЗ ЖАРГАЛТАЙ БАЙХ ЭРХТЭЙ
УЕПГ-ын Олон нийттэй харилцах албанаас сар бүр бэлтгэн хүргэдэг “Прокурорын мэдээлэл” нэвтрүүлгийн 2023 оны тавдугаар сарын шинэ дугаарыг хүлээн авч үзнэ үү.
ОНЦЛОХ СЭДЭВ:
• Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр Дархан-Уул, Орхон, Булган аймгийн прокурорын газрууд болон Сүхбаатар дүүргийн прокурорын газар ямар арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллаж байгаа талаар онцлон танилцуулах болно.
- Монгол Улсад 0-4 насны 366.413, 5-9 насны 395.969, 10-14 насны 342.417, 15-18 насны 233.234 хүүхэд байдаг.
-Прокурорын байгууллага Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу Хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг.
-Энэ удаагийн дугаарыг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан бэлтгэлээ.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба