Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2023 оны 5 дугаар сарын 29-нөөс 6 дугаар сарын 02-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43.791, мөрдөн байцаалтын 3262 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 126, Өмчлөх эрхийн эсрэг 71, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 18, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 13, Хүрээлэн байгаа орчны эсрэг 10, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Мөнгө угаах 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах, Хууль сахиулагчийг эсэргүүцэх тус бүр 3, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах, , Худал мэдүүлэх, Хүүхдийг хаях ,Хууль бусаар хил нэвтрэх болон Авлига, албан тушаалын тус бүр 1, нийт 259 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба