“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ ТООЦОХ, ЗАРДЛЫГ ГАРГУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
“ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ ЗАРДАЛ ТООЦОХ, ЗАРДЛЫГ ГАРГУУЛАХ ЖУРАМ”-ЫН ТАЛААР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Орхон аймгийн прокурорын газраас зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудад “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавих харьяалал”, “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал тооцох, зардлыг гаргуулах журам”-ын талаар сургалт зохион байгууллаа.

Тус аймгийн прокурорын газраас 28 байгууллагын 212 эрх бүхий албан тушаалтны зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж, хуулийн хэрэгжилтийг хангуулж ажилладаг бөгөөд энэ оны эхний 5 сарын байдлаар 1562 зөрчлийн талаарх гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан байна.

Үүнээс 1388 буюу 88,9 хувийг Цагдаагийн газрын, 174 буюу 11,1 хувийг бусад газрын эрх бүхий албан тушаалтнуудаас шалгаж шийдвэрлэжээ.