Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архивын албан хаагчид төрийн тусгай архивуудын үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллахаар болжээ.
Тодруулбал, Батлан хамгаалахын болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын тусгай архивуудтай танилцаж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болох E-mongolia.mn цахим хуудсаар дамжуулан иргэдэд архивын үйлчилгээг хялбар, шуурхай үзүүлдэг туршлагаас судалсан байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба