Улсын ерөнхий прокурорын газраас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж хохирсон, холбогдсон гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явц, шийдвэрлэлтийн байдлыг улсын хэмжээнд нэгтгэн судалж, хянах 17 прокурорын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан байна.
Ажлын хэсгээс сүүлийн 6 жилийн хугацаанд шалгаж шийдвэрлэсэн болон мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа 300 гаруй гадаадын хөрөнгө оруулагч, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжтэй холбоотой хэрэг, материал, мөн Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас тус газарт дахин нягталж, хянуулахаар хүсэлт гаргаж ирүүлсэн дээрх төрлийн хэргүүдийг тус тус хянаж, холбогдох арга хэмжээг авахаар ажиллаж байна.
Улсын Ерөнхий Прокурорын Газрын Олон нийттэй харилцах алба